Ирвэс (Uncia uncia буюу Panthera uncia) Төв Азийн уул нуруудаар тархсан дунд зэргийн биетэй мийнхэн овгийн зүйл. Энэ зүйлийн ангилал өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд таксономийн нэршил нь одоо ч тодорхойгүй.
Судалгаанаас үзэхэд хоолойнд байдаг архирахад шаардлагатай морфологийн нэгэн шинж байдаггүй учир архирч чаддаггүй.[2][3]
Ирвэс ийн овгийн бусад том биетэй зүйлүүдээс биеэр бага боловч төстэй. Биеийн жин 27-54 кг, урт 74–130 см-ийн хооронд хэлбэлзэнэ. Сүүл нь бараг ийм урттай.[4]
Ирвэс зузаан үстэй, суурь өнгө нь утаан саарлаас, гандуу шаравтар өнгөтэй, хэвлий нь цагаавтар. Бараан саарал, хар цагирган толботой, толгой дээрээ жижиг толботой бол, хөл, сүүл нь том толботой.[4]
Ирвэс уулын хүйтэн орчинд дасан зохицсон, бие бахим, үс зузаан, чих жижиг дугуй байдаг тул дулаан бага алддаг. Тавхай өргөн байдаг нь цасан дээр явахад жингээ жигд хуваарилахад хэрэгтэй бөгөөд тавхайндаа үстэй байдаг нь эгц, тогтворгүй гадаргуу дээр явахад тусалдгаас гадна дулаан алдагдлыг багасгадаг. Ирвэсийн сүүл урт, уян хатан байдаг нь тэнцвэрээ олоход нь дэм болдог. Сүүл нь зузаан үсээр бүрхэгдсэн байдаг нь дулаан алдагдлыг багасгадгаас гадна, унтахдаа нүүрээ хучдаг хөнжлийн үүрэг гүйцэтгэнэ.[4][5]
Үр төлийг нь гүем гэнэ.
Ирвэс (Uncia uncia буюу Panthera uncia) Төв Азийн уул нуруудаар тархсан дунд зэргийн биетэй мийнхэн овгийн зүйл. Энэ зүйлийн ангилал өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд таксономийн нэршил нь одоо ч тодорхойгүй.
Судалгаанаас үзэхэд хоолойнд байдаг архирахад шаардлагатай морфологийн нэгэн шинж байдаггүй учир архирч чаддаггүй.