Арслан (Panthera leo) нь мийнхэн овгийн том биет махчин амьтан юм. Одоогоор зөвхөн Африк болон Энэтхэгийн нутагт тархах боловч, цагтаа Африк, Ази, Европийн умард нутаг гэсэн өргөн уудам нутгаар тархан амьдардаг байсан. Араатны хаан арслан ч гэгддэг.
Сүрэглэж амьдардаг амьтан ба нэг сүрэгт нэгээс хоёр эрэгчин, гурваас зургаан эмэгчин, бас зулзаганууд байна. Гэхдээ сүрэгтэй болтлоо эрэгчин нь ганцаараа амьдарна. Эрээн тахь, нүү, анааш, одос зэргийг барьж иддэг. Хүнд халгүй гэгддэг ч, хүний аминд хүрч байсан удаатай.
Эрэгчин нь 2 ойтойдоо хүзүү орчимд нь үс ургаж сүргээсээ хөөгдөнө. Түүнээс хойш өөр сүргийг өөрийн болгож автлаа бие даан өнгөрөөх хэрэгтэй болно.
Амьтны хүрээлэнд ч гэсэн өсч төлжих учир устаж үгүй болох аюул бага ч, төрөл болон тоо нь багассаар байгаа болно. Ховордож байгаа амьтдын IUCN ангилалд ордог. Мөн зарим улсын амьтны хүрээлэнд бартай эвцэлдүүлэн эрлийзжүүлэн барслан хэмээх амьтанг гаргаж авсан бөгөөд биеийн хэмжээгээр эцэг эхээсээ хавьгүй том, бие гүйцсэн шар үхрийн чинээ болдог ажээ.
Арслан хуурай газар дээрх том биетэй аюултай араатнуудын нэг. Хурд хүч гээд жинхэнэ аюултай мангас гэсэн үг, барыг хэдий арслангаас том биетэй гэдэг боловч энэ үзүүлэлт нь хэдхэн тооны арслан барын харьцуулалт юм. Дийлэнх үзүүлэлтээр биеийн хэмжээ бараг ойролцоо байдаг ба биеийн жин нь хурд хүчтэй шууд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл илүүдэл жинтэй байна гэдэг бол тийм ч сайн зүйл биш. Хурдтай хүчтэй бяр тэнхээ нь тэгширсэн эрэгчин арслан 250-280кг жинтэй өндөр нь 120-140см урт нь 3.2-3.5м , 8-10см урт хумс болон соёотой байна харин бар 250-300кг жинтэй 100-120см өндөр 3.3-3.8м урт 8-10см урт хумс болон соёотой байдаг. Үүнээс үзхэд арслан барнаас богинохон биетэй харин барнаас төдий чинээ өндөр байна. Бас арслангийн нуруу хотгор хэлбэртэй харин барных бөгтөр хэлбэртэй байдаг биеийн араг яс муурын төрлийн амьтад бүгд ижил төстөй байдаг. Хэдий эдгээр амьтад маш аюултай ч энэ төрөл зүйл нь устаж үгүй болж тоо толгой өдөр ирэх тусам цөөрсөөр л байна. Энэ бол хүн бидний байгаль эхтэйгээ буруу харьцаж байгаатай шууд холбоотой.