Гэзэгт шумбуур, Aythya fuligula, нь дундаж хэмжээний шумбадаг нугас бөгөөд нийт 1 сая орчим тоо толгой бий.
Нас бие гүйцсэн эрэгчин нь хажуу бөөр болон цэнхэр саарал хошуунаас бусад бүх хэсэг нь хар өнгөтэй юм. толгойн ар дагзан дахь урт өд нь гэзэг мэт харагдах тул ийн нэрлэжээ.
Нас бие гүйцсэн эмэгчин нь бор өнгөтэй ба хажуу бөөр нь арай цайвар бор байна.
Гэзэгт шумбуур нь Евразийн хойд хэсгийн сэрүүн бүсээр өргөн тархан нутагладаг. Зарим тохиолдолд Канад болон АНУ-н эрэг хавьцаа өвөл таарна. Өвлийн улиралд нуур цөөрөм зэрэг задгай уст газар олноор цуглан сүрэглэдэг. Үржлийн үедээ усны ойролцоо өвст тал газар навч, мөчрөөр үүр засан 6-12 өндөг гаргана.
Тэд усанд шумбан хоол тэжээл олж идэх ба элдэв нялцгай биетэн, усны хорхой шавьж, ургамлаар хооллодог.
Гэзэгт шумбуур, Aythya fuligula, нь дундаж хэмжээний шумбадаг нугас бөгөөд нийт 1 сая орчим тоо толгой бий.