dcsimg

Эрээнхавирга хахилаг ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Эрээнхавирга хахилаг, Alectoris chukar, нь Гургуулынхан овгийн шувуу юм.

Гадаад төрх

Тэд бөөрөнхийдүү 32-35 см урт бие, цайвар бор нуруу, саарал цээж, бор шаргалдуу гэдэстэй. Нэрнийхээ дагуу хажуу хавирга нь эрээн судалтай, хөл нь улаан байдаг. Үргэж цочихдоо нисэхээсээ гүйж зугтах ба хэрэгцээтэй үед богино зайд ниснэ.

Тархац ба зан авир

 src=
АНУ-д.
 src=
Alectoris chukar falki

Эрээнхавирга хахилаг нь Евразиас гаралтай ба Энэтхэгийн хойд хэсэг, Пакистан, Афганистан, зүүн өмнөд Европын зүүн хэсгээр нутаглана. Мөн спорт агнуурын зорилгоор АНУХадат уул болон Канад, Шинэ Зеландад нэвтрүүлэн оруулж өргөнөөр суурьшсан. Энэхүү шувуу нь хад чулуурхаг, цавчим уулын хуурай энгэр бэлээр нутаглана. Газар үүрээ засаж, 8-20 өндөг гаргадаг. Тэд янз бүрийн ургамлын үр, шавьж зэргээр хооллоно.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Эрээнхавирга хахилаг: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Эрээнхавирга хахилаг, Alectoris chukar, нь Гургуулынхан овгийн шувуу юм.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд