dcsimg
Image of Locust Borer
Creatures » » Animal »

Arthropods

Arthropoda

Үет хөлтөн ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Үет хөлтний хүрээ (Arthropoda хүрээ, Грек: ἄρθρον буюу arthron - "нийлмэл", ποδός буюу podos - "хөл" гэсэн утгатай) нь шавьж, хавч хэлбэртэн зэргийг багтаасан амьтны аймгийн хамгийн том хүрээ юм. Энэ хүрээнд 1,500,000 орчим зүйл амьтад багтана. Үет хөлтний гол онцлог нь тэдгээрийн бие нь дор хаяж нэг сигмент бүхий үелэсэн бүтэцтэй байна. Хоол боловсруулах систем нь өмнөд, дунд, хойд гэсэн гурван хэсгээс тогтно. Хитин бүрхүүлээр бүрхэгдэж гадаад араг яс үүсгэнэ.

Одоо оршин буй амьтдын>80% нь үет хөлтөн байдаг байна[1]. Үет хөлтөн нь тэнгис, цэнгэг ус, эх газарт түгээмэл тааралдана. Биеийн хэмжээ нь планктоноос эхлээд хэдэн метр хүрнэ. Одоо буй хамгийн том үет хөлтөн бол "Японы аалзан хавч" бөгөөд хөлнийх нь хэмжээг оруулан тооцвол нийт урт нь 3,5 метр хүрдэг байна.Үет хөлтөн нь тав болон түүнээс олон хөлтэй байна.

Үет хөлтний хүрээг дотор нь хэд хэдэн дэд хүрээ болгодог.

  1. Заламгай амьсгалууртан (Branchiata)
  2. Трахейтан (Tracheata)
  3. Трилобит хэлбэртэн (Trilobitomorpha)
  4. Хелицертэн (Chelicerata) зэрэг.

Ишлэл

 src= – Викимедиа дуу дүрсний сан
  1. Anna Thanukos. The Arthropod Story. University of California, Berkeley.
license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Үет хөлтөн: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Үет хөлтний хүрээ (Arthropoda хүрээ, Грек: ἄρθρον буюу arthron - "нийлмэл", ποδός буюу podos - "хөл" гэсэн утгатай) нь шавьж, хавч хэлбэртэн зэргийг багтаасан амьтны аймгийн хамгийн том хүрээ юм. Энэ хүрээнд 1,500,000 орчим зүйл амьтад багтана. Үет хөлтний гол онцлог нь тэдгээрийн бие нь дор хаяж нэг сигмент бүхий үелэсэн бүтэцтэй байна. Хоол боловсруулах систем нь өмнөд, дунд, хойд гэсэн гурван хэсгээс тогтно. Хитин бүрхүүлээр бүрхэгдэж гадаад араг яс үүсгэнэ.

Одоо оршин буй амьтдын>80% нь үет хөлтөн байдаг байна. Үет хөлтөн нь тэнгис, цэнгэг ус, эх газарт түгээмэл тааралдана. Биеийн хэмжээ нь планктоноос эхлээд хэдэн метр хүрнэ. Одоо буй хамгийн том үет хөлтөн бол "Японы аалзан хавч" бөгөөд хөлнийх нь хэмжээг оруулан тооцвол нийт урт нь 3,5 метр хүрдэг байна.Үет хөлтөн нь тав болон түүнээс олон хөлтэй байна.

Үет хөлтний хүрээг дотор нь хэд хэдэн дэд хүрээ болгодог.

Заламгай амьсгалууртан (Branchiata) Трахейтан (Tracheata) Трилобит хэлбэртэн (Trilobitomorpha) Хелицертэн (Chelicerata) зэрэг.
license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд