Хошуу галуу (Anser cygnoides) нь ховор томхон галуу бөгөөд Монгол, Хятадын хойд хэсэг, зүүн өмнөд Орост нутаглана. Тэд нүүдлийн шувуу ба Хятадын төв ба өмнөд зүгт өвөлждөг. Нийт 60,000-100,000 толгой бий гэсэн тооцоотой.
Хошуу галуу нь том бие, урт хүзүүтэй. Биеийн урт 81–94 см, далавчаа дэлгэхэд 153 см, жин 2.8-3.5 кг болно. Эрэгчин, эмэгчин төстэй ч эр нь арай том байдаг. Нуруун хэсэг нь бор саарал, өвөр хэсэг нь цайвар шаргал, хошуу нь урт, хар өнгөтэй.
Хошуу галуу цэнгэг усны дэргэдэх уулын хөндий, тал, тайгад нутаглаж, 5 сард үүр засан голдуу 6 өндөг гаргана. Өвс ногоо зэргээр газар үүрээ засдаг. 28 хоногийн дараа дэгдээхэй гарах ба 2-3 жилд нас бие гүйцэх аж. Тэд өвсөрхөг газар бэлчин идэшлэх ба голдуу ургамлын навч, үр, үндэсээр хооллоно.