Том чихт үнэг (Otocyon megalotis) нь Африкийн Саваннад тархсан, Нохойнхон овгийн амьтан юм. Дундад Плейстоцений үед буюу 800,000 орчим жилийн өмнө үүсчээ[3].
Том чихт үнэгний чих, хөл, нүүрний хэсэг нь хар байх бөгөөд ерөнхийдөө шаргал өнгөтэй. Дунджаар 55 см урттай (толгой, их бие), чих нь 13 см байдаг. Otocyon төрлийн цорын ганц зүйл юм[1]. Otocyon хэмээх нэр нь грек хэлний "oto" буюу чих, "cyon" буюу нохой гэдэг үгнээс гаралтай.
Том чихт үнэгийн шүд нь нохойнхон овгийн бусад амьтдаас жижигхэн байдаг. Энэ нь түүний шавьж иддэгтэй холбоотой, шавьжнууд нийт хоол тэжээлийн нь 80%-г эзэлдэг байна[4]. Цагаан шоргоолжны үүрэнд зочлон, царцааны нүүдлийг дагаж, эрээн тахь буюу антилоп гөрөөсний сүргийг бараадан, тэдний ялгадасан дээр шавах шавьжаар хооллоно. Шавьжнаас гадна мэрэгчид, шувууд, өндөг, заримдаа жимсээр хооллоно. Усны хэрэгцээнийхээ ихэнхийг хоолноосоо авдаг.
Нас бие гүйцсэн хос, залуу үнэгнүүдээс бүрдэг бяцхан бүлэг үүсгэн амьдрах бөгөөд шөнийн явдалтай. Хосууд нүхэнд амьдарч, хоёроос таван гавараа хамтдаа өсгөдөг. Нас бие гүйцсэн хосууд моногами амьдралтай, гэхдээ хосдоо насан туршдаа үнэнч байдаг эсэх нь хараахан мэдэгдээгүй.
Шүднээс нь болж том чихт үнэгийг нохойныхон овгийн тусдаа дэд овогт (Otocyoninae) багтаадаг хэдий ч сүүлийн үеийн судалгаагаар үнэгнүүдтэй ойр болох нь тогтоогджээ. Том чихт үнэг нь Плейстоцений эринд маш өргөн тархсан байсан бөгөөд тэр үед Баруун болон Өмнөд Азид хүртэл нутаглаж байсан ажээ.
Уг үнэгний одоогоор мэдэгдээд буй 2 дэд зүйл бий:[2]
Том чихт үнэг (Otocyon megalotis) нь Африкийн Саваннад тархсан, Нохойнхон овгийн амьтан юм. Дундад Плейстоцений үед буюу 800,000 орчим жилийн өмнө үүсчээ.
Том чихт үнэгний чих, хөл, нүүрний хэсэг нь хар байх бөгөөд ерөнхийдөө шаргал өнгөтэй. Дунджаар 55 см урттай (толгой, их бие), чих нь 13 см байдаг. Otocyon төрлийн цорын ганц зүйл юм. Otocyon хэмээх нэр нь грек хэлний "oto" буюу чих, "cyon" буюу нохой гэдэг үгнээс гаралтай.
Том чихт үнэгийн шүд нь нохойнхон овгийн бусад амьтдаас жижигхэн байдаг. Энэ нь түүний шавьж иддэгтэй холбоотой, шавьжнууд нийт хоол тэжээлийн нь 80%-г эзэлдэг байна. Цагаан шоргоолжны үүрэнд зочлон, царцааны нүүдлийг дагаж, эрээн тахь буюу антилоп гөрөөсний сүргийг бараадан, тэдний ялгадасан дээр шавах шавьжаар хооллоно. Шавьжнаас гадна мэрэгчид, шувууд, өндөг, заримдаа жимсээр хооллоно. Усны хэрэгцээнийхээ ихэнхийг хоолноосоо авдаг.