dcsimg

Япон макака ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Япон макака (лат. Macaca fuscata) буюу цасны сармагчин нь нарийн хамартны овогт багтах нэгэн зүйл сармагчин бөгөөд Японы нутагт тархсан байдаг. Энэ нь хүнийг эс тооцвол хамгийн хойд хэсэгт, туйлд хамгийн ойрхон амьдардаг примат болно. Бор саарал арьстай, нүүр, гар, бөгс нь улаан өнгөтэй, богино сүүлтэй байдаг. Энэ зүйлийн макаканы 2 дэд зүйл байдаг:[1]

Амьдрах орчин, идэш тэжээл

Өдрийн цагаар идэвхтэй байдаг амьтан бөгөөд ихэнх амьдралаа ойд өнгөрүүлнэ. Халуун орны, уулын, навчит, шилмүүст, холимог ойд, далайн түвшнээс дээш 1500 хүртэлх метрийн өндөрт тархсан байдаг. Ургамлын үр, үндэс, навч, жимс, шувууны өндөг зэргээр хооллоно. 79 - 95 см өндөртэй, сүүл нь 10 см орчим урттай. Нас бие гүйцсэн эрэгчин нь 10 - 14 кг, эмэгчин нь 5.5 кг жинтэй байдаг.

 src=
Нагано дахь Жигокүданигийн сармагчны хүрээлэнгийн япон макаканууд өвөл халуун рашаанд орох дуртайгаараа алдартай.

Япон макака нь Японы Хоншү арлын уулархаг нутгуудаар тархсан. Амьдардаг нутгуудаар нь өвөлдөө -15 °C хүртэл хүйтэрдэг.

Нийгмийн байгуулал, үржил

Япон макака нь 20-100 толгой бүхий сүргээр амьдарна. Сүрэгт цөөн тооны эрэгчин, олон эмэгчин байна. Сүргийн нэг эрэгчинд дунджаар 3 эмэгчин ноогддог. Залуу эмэгчнүүд нь эхийнхээ зиндааг өвлөж үлддэг аж.

Эмэгчнүүд нь үржлийн үед дунджаар 10 орчим эрэгчинтэй бэлгийн харилцаанд орох боловч дөнгөж гуравны нэг нь л эр бэлгийн эсээ эмэгчний үтрээнд үлдээж чаддаг байна. Тэд жилийн турш хавьталд орох боловч зөвхөн үржлийн үедээ л жирэмсэлдэг.

173 хоног тээгээд, 500 г орчим жинтэй 1 моньш төрүүлнэ. Япон макака нь ойролцоогоор 30 насалдаг.

Бусад шинж чанарууд

Япон макака нь маш ухаантай амьтан юм. Хүн, илбэнхээс гадна япон макака л хоолоо идэхээсээ өмнө угаадаг байна.

Зургийн цомог

Эшлэл

  1. 1.0 1.1 Загвар:MSW3 Groves
  2. Watanabe, K & Tokita, K. (2008). Macaca fuscata. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 4 January 2009-д авсан.

Гадаад холбоосууд

 src= – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Япон макака: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Япон макака (лат. Macaca fuscata) буюу цасны сармагчин нь нарийн хамартны овогт багтах нэгэн зүйл сармагчин бөгөөд Японы нутагт тархсан байдаг. Энэ нь хүнийг эс тооцвол хамгийн хойд хэсэгт, туйлд хамгийн ойрхон амьдардаг примат болно. Бор саарал арьстай, нүүр, гар, бөгс нь улаан өнгөтэй, богино сүүлтэй байдаг. Энэ зүйлийн макаканы 2 дэд зүйл байдаг:

Macaca fuscata fuscata Якүшимагийн макака, Macaca fuscata yakui
license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд