dcsimg

Жирх ( المنغولية )

المقدمة من wikipedia emerging languages

Жирх нь Tamias төрлийн, хэрэмтэй төстэй жижиг мэрэгчид бөгөөд Ази, Хойд Америкаас гаралтай. Tamias гэдэг нь Грек хэлний "нөөцлөгч", "хадгалагч" гэсэн утгатай үг бөгөөд уг амьтны өвлийн идэш хоолоо бэлдэн нөөцөлдөг зуршлаас ингэж нэрлэх болжээ. Энэ төрөлд 25 зүйл байхаас 1 нь Азийн зүүн хойд хэсэг, нэг нь Хойд Америкийн зүүн хэсэг, үлдсэн нь Хойд Америкийн баруун хэсгийн нутгаас гаралтай. Энэхүү бяцхан мэрэгчид нь ой модны экологийн системд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Жирх нь модны үрийг авж газар булж орхидог зуршилтай ба энэ нь шинэ залуу модоор ой нөхөгдөхөд тустай.

Идэш тэжээл

Жирх нь холимог тэжээлтэн бөгөөд самраас гадна үр, мөөг, өндөг, жижиг мэлхий, өт, хорхой шавжаар хооллоно. Намар болоход ихэнх зүйлийн жирх үүр нүхэндээ өвлийн идэш хоолоо хурааж нөөцөлдөг. Ингээд хавар болтол нүхнээсээ барагтай гардаггүй байна. Тэд 3.5 м гаруй урт хонгил үүр хийдэг ба хэд хэдэн орцтой, түүнээ сайтар өнгөлөн далдална. Өвлийн улиралд үүрний дотор тал маш цэвэрхэн байх бөгөөд идэш тэжээлийн хаягдал, ялгадсаа гадагшлуулах тусгай хонгил байдаг аж.

Галлерей

Зүйлүүд

ترخيص
cc-by-sa-3.0
حقوق النشر
Wikipedia зохиогчид ба редакторууд
النص الأصلي
زيارة المصدر
موقع الشريك
wikipedia emerging languages

Жирх: Brief Summary ( المنغولية )