Хунчирхай гичгэнэ - (лат. Potentilla astragalifolia), (орос. Лаптачка астрагалолистная)
Хунчирхай гичгэнэ нь голлосон үндэстэй, намхан (10 см), олон наст өвслөг ургамал. Үндэсний уг орчмоос гарсан нилээд зөөлөн торгомсог үс бүхий өдлөг навчнуудтай.
Цөлөрхөг хээр, хээрийн хайрга, чулуутай энгэр, дов толгодоор ургах дуртай.[1]