Бэсрэг тутгалжин Numenius phaeopus, нь Хомноотынхон овгийн ус гатлагч шувуу юм. Хамгийн өргөн тархсан зүйлийн нэг бөгөөд Хойд Америк, Европ, Азид амьдарна. Энэ тутгалжин нь нүүдлийн шувуу ба Африк, Өмнөд Америк, өмнөд Азид өвөлждөг.
Бэсрэг тутгалжин 37-45 см урт, томхонд тооцогдоно. Бор сааралдуу зүстэй ба урт, үзүүр тийш доош махийсан хошуутай.
Нийт 4 дэд зүйл бий:
Энэ зүйл нь намаг, шавар дотроос өт хорхой, жижиг хавч олж барин иддэг. Нүүдлийн үедээ жимс жимсгэнээр хооллоно. 3-5 өндөг гаргаж үүр орчмоо сонор сэрэмжтэй хамгаалдаг байна.
19 зууны сүүлээр нүүдлийн замд нь олноор агнаж хөнөөснөөр ихэд ховордсон ч, өдгөө тоо толгой нь сэргэсэн болно.