dcsimg

Үүрсээ харцага ( mongol )

fourni par wikipedia emerging languages
 src=
Залуу харцага
 src=
Үүрэндээ хооллож байна.

Үүрсээ харцага (Accipiter badius), урьд Үүрсээ харцгай гэж байсан, нь Харцгайнхан овгийн махчин шувуу юм.

Тэд Азийн өмнөд хэсэг, ялангуяа Энэтхэг, Африк, Сахарын цөлийн бүсэд өргөн тархжээ. Модонд үүрээ засах бөгөөд жил бүр шинэ үүр барьж 3-7 өндөг гаргадаг.

Үүрсээ харцага 26-30 см урт, богино өргөн далавч, урт сүүлтэй. Энэ нь нисэж байх үед түргэн чиглэлээ өөрчлөхөд зохицсон байна.

Нас бие гүйцсэн харцага цайвар саарал нуруу, улаавтар нарийн судлуудтай цагаан цээж, хэвлийтэй. Эмэгчин нь биеэр илүү том байх ба бусдаар адил зүстэй юм. Залуу үүрсээ харцага бор нуруу, бор толботой цагаан цээж, хэвлийтэй.

Тэдний гол идэш нь гүрвэл, жижиг шувууд болон хөхтөн болно.

Зургийн цомог

licence
cc-by-sa-3.0
droit d’auteur
Wikipedia зохиогчид ба редакторууд

Үүрсээ харцага: Brief Summary ( mongol )

fourni par wikipedia emerging languages
 src= Залуу харцага  src= Үүрэндээ хооллож байна.