dcsimg

Нохой зээх ( Mongolia )

tarjonnut wikipedia emerging languages

Нохой зээх (Gulo gulo) нь Mustelidae овгийн бахим, булчинлаг мах идэштэн амьтан юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ой тайга, Аляска, Канад, Скандинавын орнууд, Оросын Сибирь, Монгол, Хятадын хойд хэсгийн нутгаар тархан амьдардаг. Мөн АНУХадат ууланд цөөн тоогоор таарна.

Гадаад төрх

Энэ амьтан нь богино хөлтэй, өргөн дугуйдуу толгойтой, жижиг нүд, богино дугуй чих зэрэг нь баавгайтай их төстэй юм. Таван хуруутай том саврын тавхайгаар тулан явдаг нь гүн цасанд явах хөдөлгөөнийг хөнгөвчилдөг байна. Нас бие гүйцсэн нохой зээх нь дунд зэргийн хэмжээний нохойтой тэнцэхүйц, 65-87 см урт, 17-26 см сүүлтэй, 10-25 кг жинтэй байна. Зарим тохиолдолд томхон эр нь 31 кг хүрдэг. Эр нохой зээх эмээс биеэр 30 хувь том. Нохой зээх нь Mustelidae овгийн хуурай газар дээрх хамгийн том төлөөлөгч болно.

Зузаан, тослог, бараан арьс нь хүйтнээс сайн хамгаалдаг. Зарим нь нүүр хэсэг нь мөнгөлөг сааралдуу өнгөтэй, мөрнөөс 2 хажуу хавирга хэсгийг даган сүүлний дээхэн талд нийлсэн цайвар судалтай.

Галлерей

lisenssi
cc-by-sa-3.0
tekijänoikeus
Wikipedia зохиогчид ба редакторууд
alkuperäinen
käy lähteessä
kumppanisivusto
wikipedia emerging languages

Нохой зээх: Brief Summary ( Mongolia )