dcsimg
Image of Himalayan brown bear
Creatures » » Animal » » Vertebrates » » Synapsids » » Cynodonts » Mammals » » Carnivores » » Bears »

Himalayan Brown Bear

Ursus arctos isabellinus Horsfield 1826

Хималайн хүрэн баавгай ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хималайн хүрэн баавгай (Ursus arctos isabellinus) хүрэн баавгайн дэд зүйл. Хималайн хүрэн баавгай голдуу элсэн шар буюу улаан хүрэн өнгөтэй. Хималайн нурууны бэл, Пакистаны нутаг дэвсгэрт тархсан бөгөөд Дачигамын үндэсний парк болон Кашмираас цааш байдаггүй. Ховор учир, нийт тоо толгой нь мэдэгдэхгүй байгаа. Гэхдээ Деосайн үндэсний паркад 20-28 байгаа тооцоо бий.[1] Энэтхэгийн зэрлэг ан амьтныг хамгаалах хуулиар улс хооронд худалдах борлуулахыг хориглосон. Хималайн хүрэн баавгай болон Хималайн улаан баавгайг алмасны тухай домог гарах үндэс болсон гэдэг.[2][3]

Хималайн хүрэн баавгайн маахай 1.5-2.2 м урт байдаг бол эвш нь 1.37-1.83 м урт. Хималайн хүрэн баавгай Деосайн үндэсний паркийн хамгийн том амьтан.

Аравдугаар сарын үед ичээндээ орж, 4-5-р сард ичээнээс гардаг. Өөрийн бэлтгэсэн үүр ноохой эсвэл агуйд ичдэг.

Холимог тэжээлтэн бөгөөд өвс, үндэс, бусад ургамал, болон шавьж, жижиг хөхтөн барьж иднэ. Түүнчлэн хонь, ямаа зэрэг томхон хөхтөн ч барьж иднэ. Бие гүйцсэн баавгай нар гарахаас өмнө болон үдээс хойш хооллодог.

Тайлбар

Лавлах материал

Brown Bear Conservation Project of HWF

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Хималайн хүрэн баавгай: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хималайн хүрэн баавгай (Ursus arctos isabellinus) хүрэн баавгайн дэд зүйл. Хималайн хүрэн баавгай голдуу элсэн шар буюу улаан хүрэн өнгөтэй. Хималайн нурууны бэл, Пакистаны нутаг дэвсгэрт тархсан бөгөөд Дачигамын үндэсний парк болон Кашмираас цааш байдаггүй. Ховор учир, нийт тоо толгой нь мэдэгдэхгүй байгаа. Гэхдээ Деосайн үндэсний паркад 20-28 байгаа тооцоо бий. Энэтхэгийн зэрлэг ан амьтныг хамгаалах хуулиар улс хооронд худалдах борлуулахыг хориглосон. Хималайн хүрэн баавгай болон Хималайн улаан баавгайг алмасны тухай домог гарах үндэс болсон гэдэг.