dcsimg

Хартолгой хөмрөг ( mongol )

fourni par wikipedia emerging languages

Хартолгой хөмрөг, Emberiza melanocephala, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд зүүн өмнөд Европ, Иран хүртэл нутаглана. Нүүдлийн шувуу бөгөөд Энэтхэгт өвөлждөг.

Хартолгой хөмрөг өвс бут ихтэй задгай газар, тариалангийн талбайн ойролцоо зэрэгт мод, эсвэл бутанд үүрээ засаж 4-6 өндөг гаргана. Ангаахайгаа тэжээх үед хорхой шавьж авлах ба бусад үед голдуу ургамлын үр иддэг.

Биеийн урт 17 см, Цагаанхүзүүт хөмрөгөөс биеэр том ба урт сүүлтэй. Үржлийн улиралд эрэгчин нь тод шар хэвэл, хүрэн нуруутай ба толгойн орой хэсэг нь хар байдаг.

Энэтхэгт.
 src=
Emberiza melanocephala

licence
cc-by-sa-3.0
droit d’auteur
Wikipedia зохиогчид ба редакторууд