dcsimg

Тэнгисийн шумбуур ( mongol )

fourni par wikipedia emerging languages

Тэнгисийн шумбуур (Aythya marila) нь Нугасныхан овгийн шувуу юм. Тэд Еврази, Хойд Америк, Туйлын бүсийн тундр, намгархаг газар, нуур цөөрөмд нутаглана.

Гадаад төрх

Нас бие гүйцсэн шумбуур 42–51 см урт, далавчаа дэлгэхэд 71–80 см юм. Цэнхэр хошуу, шар нүдтэй. Эрэгчин нь ногоон солонготой бараан өнгийн толгой, хар цээж, голдоо цагаантай хар сүүлтэй. Эмэгчин шумбуур бор толгой, биетэй ба хошууны угт цагаан өргөн зураастай.

Тэнгисийн шумбуурын гол идэш тэжээл нь нялцгай биетэн, усны ургамал зэрэг болно. Тэд усанд шумбаж сэлэн хоол тэжээл хайж олдог.

8-10 өндөг гаргаж, 24-28 хоног дарна.

licence
cc-by-sa-3.0
droit d’auteur
Wikipedia зохиогчид ба редакторууд

Тэнгисийн шумбуур: Brief Summary ( mongol )

fourni par wikipedia emerging languages

Тэнгисийн шумбуур (Aythya marila) нь Нугасныхан овгийн шувуу юм. Тэд Еврази, Хойд Америк, Туйлын бүсийн тундр, намгархаг газар, нуур цөөрөмд нутаглана.

licence
cc-by-sa-3.0
droit d’auteur
Wikipedia зохиогчид ба редакторууд