Эгэл хайргын хөгчүү, Actitis hypoleucos, нь жижиг ус гатлагч шувуу юм. Энэхүү шувуу нь Европ, Азийн сэрүүн бүсэд нутаглах ба өвөл болоход Африк, өмнөд Ази, Австралируу нүүдэллэнэ. Эгэл хайргын хөгчүү ус гатлан алхаж шавьж, үет хөлтөн болон өт зэргээр хооллоно. Цэнгэг усны ойролцоо газар үүрээ засаж, 3-5 өндөг гаргах ба 21-23 хоног дардаг.
Нас бие гүйцсэн нь 18-20 см урт, далавчаа дэлгэхэд 32-35 см байна. ар нуруун хэсэг нь бор саарал, өвөр хэсэг нь цагаан, богино, бараан шар өнгийн хөлтэй, хошуу нь үзүүр хэсэгтээ хар байдаг.