Бунгийн цахилдаг - (лат. Iris bungei), (орос. Касатик Бунге)
30-40 см өндөр ургадаг нарийн (5 мм орчим) шугаман навчтай жижиг дэгнүүл үүсгэдэг ургамал болно. Навчны угийн хэсгийг цэгээн бор өнгийн углуурын үлдэгдэл ороосон байна. Том цагаан цэцгүүдтэй. Хавар эрт ургаж эхлэн 6-р сарын эхээр цэцэглээд, 8-р сард үрээ боловсруулан 9-р сарын эхээр навч нь хугарч хагдарч эхлэнэ. Үр боловсрохын хамт хонхорцог дээд хэсгээрээ хагарч үрээ тараана. Ерөнхийдөө өвлийн цагт хагд байдалтай муу хапгалагдана.
Элсэнцэр болон өнгөндөө элс бүхий газраар бөөн бөөнөөр бус армаг тармаг ургана. Ургахдаа хонхор газрыг төдий л дагахгүй өндөрлөг барьж ургадаг учраас түүнийг "хярын" гэж нэрлэжээ.[1]
1966 оны 10-р сарын 15-нд Монголд бунгийн цахилдагийн зурагтай шуудангийн марк хэвлэгдэв.[2]