dcsimg

Хоёр хайрст цахилдаг ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хоёр хайрст цахилдаг - (лат. Iris biglumis), (орос. Касатик двучешуйный)

Ургамлын тайлбар

Өтгөн шигүү үндэс бүхий үндэслэг иштэй, том дэгнүүл үүсгэдэг, 30-40 см өндөр олон наст ургамал. Үндэс орчмоосоо багсайж гарсан навчнууд нь навчныхаа угларганы үлдэгдэлээр нягт хучигдмал байна. Хатуу, хөхөвтөр ногоон шугаман илд юмуу сэлэм хэлбэртэй навч нь ишнээсээ урт байдаг. Хөхөвтөр ягаан өнгийн цэцэгтэй.

Тархалт

Ойт хээр, хээрийн бүсэд өргөн тархсан ургамал. Ул хөрсний ус харьцангуй ойролцоо байдаг булаг, гол мөрөн, нуурын эрэг, мөн эрэг дагасан хужирлаг нуга газраар ургадаг.[1]

Ашигласан материал

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 101]
license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Хоёр хайрст цахилдаг: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хоёр хайрст цахилдаг - (лат. Iris biglumis), (орос. Касатик двучешуйный)

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд