dcsimg

Уулын үен ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Уулын үен, Солонго, мөн Цайвар үен гэгддэг энэ амьтан нь Азийн уулархаг бүс, Казахстан, Төвд, Гималайн нуруу , Монгол, зүүн хойд Хятад, өмнөд Сибирь болон Солонгост тархан нутагладаг.

Эрэгчин нь 22-29 см, сүүл нь 11 -15 cm, 217 -350 гр жинтэй байна. Эмэгчин нь 22 -25 cm, сүүл нь 9-12 см, 122-220 гр жинтэй.

Уулын үен хавар, намарт үс нь гуужин солигддог. Өвлийн улиралд гүн шардуу, бор нуруу, цайвар шар хоолой, хэвлийтэй байна. Толгойн орой, чих нь бор саарал өнгөтэй. Зун болоход саарал, бор саарал өнгөтэй болох ба цайвар шардуу өнгө холилдсон байдаг.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд