Флоридагийн улаан хэвлийт яст мэлхий (Pseudemys nelsoni) нь Күүтэр яст мэлхийний нэг зүйл юм.
Флорида болон өмнөд Жоржиад тархсан. Флоридагийн улаан хэвлийт нь өвсөн тэжээлтэн бөгөөд бараг бүх төрлийн усанд амьдардаг. Хаврын орооныхоо үед олноороо цугларах бөгөөд заримдаа давсархаг усанд тааралдана. Жилийн турш идэвхтэй амьдралтай байдаг тус яст мэлхий нь өдрийн ихэнх цагийг модон дээр наранд биеэ ээж өнгөрөөнө. Заримдаа өндгөө аллигаторуудын үүрний овоолсон шороонд орхих нь бий.
Флоридагийн улаан хэвлийт нь Хойгийн күүтэр (Pseudemys floridana)-тэй тун ойрын холбоотой бөгөөд модон дээр хамтдаа байх нь элбэг. Флоридагийн улаан хэвлийтийг өвөрмөц улаан өнгөтэй хэвлийн бамбай буюу пластрон, дээд хушуун дээр нь байх шүд мэт 2 хурц зүйлээр нь бусад яст мэлхийнээс ялгаж болно.
Флоридагийн улаан хэвлийтийг хүнсэнд хэрэглэх, мөн гэрт тэжээдэг тул олноор экспортлогддог, үүний 50% орчмыг байгалиас барьж, үлдэх 50%-г яст мэлхийн фермд үржүүлдэг байна.
АНУ-ын экспортын статистикууд бараг бүгд күүтэр яст мэлхий буюу Pseudemys гэсэн нэрээр гардаг бөгөөд зүйлээр нь нарийвчилж гаргадаггүй. Үүнээс үзвэл жилд хэдэн сая яст мэлхий экспортлогддогоос ихэнх нь фермд үржүүлсэн байдаг аж[1].
Флоридагийн улаан хэвлийт яст мэлхий (Pseudemys nelsoni) нь Күүтэр яст мэлхийний нэг зүйл юм.
Флорида болон өмнөд Жоржиад тархсан. Флоридагийн улаан хэвлийт нь өвсөн тэжээлтэн бөгөөд бараг бүх төрлийн усанд амьдардаг. Хаврын орооныхоо үед олноороо цугларах бөгөөд заримдаа давсархаг усанд тааралдана. Жилийн турш идэвхтэй амьдралтай байдаг тус яст мэлхий нь өдрийн ихэнх цагийг модон дээр наранд биеэ ээж өнгөрөөнө. Заримдаа өндгөө аллигаторуудын үүрний овоолсон шороонд орхих нь бий.
Наранд биеэ ээж буй эмэгчин.Флоридагийн улаан хэвлийт нь Хойгийн күүтэр (Pseudemys floridana)-тэй тун ойрын холбоотой бөгөөд модон дээр хамтдаа байх нь элбэг. Флоридагийн улаан хэвлийтийг өвөрмөц улаан өнгөтэй хэвлийн бамбай буюу пластрон, дээд хушуун дээр нь байх шүд мэт 2 хурц зүйлээр нь бусад яст мэлхийнээс ялгаж болно.
Флоридагийн улаан хэвлийтийг хүнсэнд хэрэглэх, мөн гэрт тэжээдэг тул олноор экспортлогддог, үүний 50% орчмыг байгалиас барьж, үлдэх 50%-г яст мэлхийн фермд үржүүлдэг байна.
АНУ-ын экспортын статистикууд бараг бүгд күүтэр яст мэлхий буюу Pseudemys гэсэн нэрээр гардаг бөгөөд зүйлээр нь нарийвчилж гаргадаггүй. Үүнээс үзвэл жилд хэдэн сая яст мэлхий экспортлогддогоос ихэнх нь фермд үржүүлсэн байдаг аж.