Шивэр намнаахай (Muscicapa sibirica) нь Намнаахайнхан овгийн шувуу юм. Тэд Ази тивд өргөн тархсан ба өвөл болоход өмнө зүг нүүдэллэнэ.
Биеийн урт нь 13-14 см.
Дэд зүйл болох M. s. sibirica Сибирь, Байгаль нуур болон Монгол, Хятадын зүүн хойд, Хойд Солонгос , Японд нутаглана. M. s. rothschildi нь Хятадын баруун хэсэг, Мьянмарт. M. s. gulmergi нь Афганистанаас Кашмир хүртэл, M. s. cacabata нь Гималайн нурууны зүүн талаас Төвд хүртэл тархжээ.
Өвөлждөг бүс нь Энэтхэг, Бангладеш, өмнөд Хятад, Тайвань , Жава, Филиппин зэрэг болно. Шивэр намнаахай шилмүүст болон холимог ой модонд, уулархаг газар амьдарна.
Тэд модны мөчир дээр суун хүлээж байгаад ялаа шавьж нисэн өнгөрмөгц хөөн ангуучилдаг. Аяга хэлбэрийн үүр засаж, улаавтар толботой цайвар ногоон 3-5 өндөг гаргана.