Хар хирс буюу тахир уруулт хирс (Diceros bicornis) нь Кени, Танзани, Камерун, Өмнөд Африк, Намиби, Зимбабве зэрэг зүүн, төв Африкт тархсан хирс юм. Хэдийгээр хар хирс гэдэг нэртэй боловч саарал/бор/цагаан өнгөтэй байдаг.
Тэднийг цагаан хирснээс (Ceratotherium simum) ялгахын тулд энэ нэрийг өгчээ. Гэхдээ уг 2 зүйлийг өнгөөр нь ялгах боломжгүй. Цагаан буюу англи хэлний white гэдэг нэр нь голланд хэлний wijd буюу өргөн гэсэн нэрний буруу орчуулгаас үүдэлтэй юм. Цагаан хирсний дээд уруул нь дөрвөлжин байдаг бол хар хирснийх тахир байдаг тул дөрвөлжин уруулт, тахир уруулт гэж ялгаж нэрлэх нь бий.
2006 оны 7 сарын 7-нд Олон Улсын Байгаль Хамгааллын Холбоо (IUCN) хар хирсний дөрвөн дэд зүйлийн нэг болох Баруун Африкийн хар хирсийг (Diceros bicornis longipes) устсанд тооцсоноо зарлажээ.[3]
Хар хирс буюу тахир уруулт хирс (Diceros bicornis) нь Кени, Танзани, Камерун, Өмнөд Африк, Намиби, Зимбабве зэрэг зүүн, төв Африкт тархсан хирс юм. Хэдийгээр хар хирс гэдэг нэртэй боловч саарал/бор/цагаан өнгөтэй байдаг.
Тэднийг цагаан хирснээс (Ceratotherium simum) ялгахын тулд энэ нэрийг өгчээ. Гэхдээ уг 2 зүйлийг өнгөөр нь ялгах боломжгүй. Цагаан буюу англи хэлний white гэдэг нэр нь голланд хэлний wijd буюу өргөн гэсэн нэрний буруу орчуулгаас үүдэлтэй юм. Цагаан хирсний дээд уруул нь дөрвөлжин байдаг бол хар хирснийх тахир байдаг тул дөрвөлжин уруулт, тахир уруулт гэж ялгаж нэрлэх нь бий.
2006 оны 7 сарын 7-нд Олон Улсын Байгаль Хамгааллын Холбоо (IUCN) хар хирсний дөрвөн дэд зүйлийн нэг болох Баруун Африкийн хар хирсийг (Diceros bicornis longipes) устсанд тооцсоноо зарлажээ.