Регелийн будраа - (лат. Iljinia regelii), (орос. Ильиния Регеля)
Бударгана, хавтгайн өвс гэх мэтээр нэрлэнэ. Регелийн будраа олон саглагар мөчиртэй цайвар саарал өнгийн холтостой, 40-50 см өндөр, доод хэсгээр модожсон иш бүхий хагас сөөг ургамал болно. Навч, нэг наст мөчрүүд шүүслэг, хар ногоон өнгөтэй. Хадуур мэт дээш тахийсан булцуу үзүүртэй пэлцгэр навчтай.
Сайр, үйрмэг чулуутай хормойн хурдастай газраар өнгөнөөсөө хөвсийж марцажсан цөлийн улаавтар ухаа хөрсөнд ургана. Гадаад орчны маш хахир нөхцөлтэй газарт бараг ганцаар энд тэнд ногоорон ургана.[1]